-
Хулгана
-
Үхэр
-
Бар
-
Туулай
-
Луу
-
Могой
-
Морь
-
Хонь
-
Бич
-
Тахиа
-
Нохой
-
Гахай
Ерөнхий шинж
/сэтгэл татсан, түргэн зантай/
Түүнийг анх харахад, тэр тайван, хөгжилтэй мэт санагддаг. Гэвч түүний гадаад байдал ийм сэтгэгдэл төрүүлнэ харин яг үнэндээ цаана нь байнгын оргилуун зан нуугдаж байдаг. Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирвэл, тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, хурдан зангуудаа гаргаж эхэлнэ.
Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай, тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү таньдаг хүмүүс их байдаг. Өөрөө ч хүмүүст итгэж нууц болон ажлаа ярьдаггүй.
Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо гаргахыг хамгаас илүү хүсдэг: өөрийн сэтгэл татам байдлаас, найз нөхдөөс, таньдаг хүмүүсээс,өөрийн эсвэл хүний мөнгө төгрөгнөөс. Өөрийн аюултай гоо үзэмжээ чадварлаг ба хэмжээ хязгааргүй ашигладаг.
Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Хөгширсөн үеэ хангалуун байлгахын тулд хэмнэх тухайгаа бодон өнөөдрөөр эрчимтэй амьдардаг. Бусдад мөнгө зээлдүүлэхдээ хайр харамгүй өгөөд байдаггүй. Харамсалтай нь хурааж байгаа мөнгөө дор нь үрдэг учир нь тэр төрөлхийн тансаг хоолонд, наргих, уух, тоглох дуртай мөн өөрийгөө хязгаарлах дургүй.
Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдагаараа их ялгардаг. Бараа худалдаж дуусгах газар түүнийг харж болно, тэнд л ашиг хонжоо гаргах үүднээс тэр бүх юмыг хямд үнээр дараалан худалдан авдаг.
Бүх Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, бүтээн байгуулэгч нар болж чадна гэхдээ хамгаас илүү гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна.
Түүнийг шалигүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагтай байсан ч эцэс хүртэл нь явдаг. Хэрвээ түр зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэдэг. Бусдын нөсөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Тэр мөлжигч маягийн амьдралтай хүн, мөнгө хүүлэгч байж чадна. Залхуу болон аюулгүй байдалд байх хүсэл нь зарим нэг Хулгана жилтнүүдийг албан тушаалдаа онгирсон "албан газрын харх" болгодог.
Тэр улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин болно. Бие хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна тэр бас уян байдаг. Хайртай хүмүүсдээ агуу сэтгэлтэй ханддаг, ялангуяа харилцан хайр байвал. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.
Амьдралын хоёрдугаар үе нь ширүүн өнгөрнө. Уян зангаасаа болж зөвхөн хураасан мөнгөө биш мөн аз жаргалаа ч алдана.
Амьдралын гуравдугаар үе нь зохион байгуулалттай мөн хөгшин үе нь ч маш тайван байна. Гэхдээ тэр хэзээ төрснөөс шалтгаална: өвөл үү, зун уу. Зун бол идэх юм хайх шаардлагтай болно тиймээс замд нь тависан урхинаас болгоомжлох хэрэгтэй.
Хоорондын харилцаа
Хэрвээ Луу жилтэнтэй гэрлэвэл маш амжилттай байна. Луу өөрийн агуу хүчээ түүнд өгнө харин Хулгана Лууд өөрийн шүүмжлэх ухаанаа.
Үхэр жилтэй хүн ч бас тохирно, түүний хажууд тайван бас аюулгүй байна.
Мич Хулганад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Эрх чөлөөтэй, аминч Мориос хол явсан нь дээр. Морь Хулганы өмчирхөг занг тэвчихгүй.
Эрэгтэй Хулгана Гал Морьтой гэрлэвэл сүйрэл болно. Азаар Гал Морь нь 60 жилд ганц л тохионо.
Ерөнхий шинж
/ажил, гэр бүл, эх орон/
Үхэр жилтэн нь тэвчээртэй, дуугүй, удаан, төлөв төвшин, нямбай, даруу, томоотой, хатуу эрэмбэтэй. Түүний энгийн гадаад төрхний цаана өвөрмөц, гоц ухаан байдаг. Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй.
Энэ жилд төрсөн хүмүүсийн ихэнх нь хэт шүтлэгтэй шашин бүлэглэлийн хүмүүс, үндэсний дээрэнгүй үзэлтэнгүүд мөн хуурмаг сүсэгтэнгүүд байдаг. Тиймээс түүнд ихэвчлэн дургүй байдаг, түүнийг шүүмжлэн хэлэлцдэг.
Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ хурдан зантай хүн юм. Уур хилэнд автах нь ховор харин автвал аймшигтай! Энэ үед нь эсэргүүцэх, зөрчих хэрэггүй, маш аюултай байдаг.
Эхэлсэн ажил нь нурсаныг ч тэсвэрлэхгүй хүртлээ зөрүүд харин зам дээр нь байгаа хүнийг л өрөвдмөөр. Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр шинэчлэлд дургүй учир нь үүнээс болж тэнцвэрээ болон сэтгэлийн тайван байдлаа алддаг. Урлаг, моодонд оруулсан хэт орчин үеийн зүйлсийг шүүмжилдэг хүмүүсийн нэг. Иймэрхүү зүйлсийг гэр бүлдээ нэвтрэн оруулахыг зөвшөөрөхгүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг тэмүүлнэ. Тэр маш их ажилсаг, өөрийн гэр бүлд сайн сайхныг авчирна. Ер нь өөрийн ажил гэж түүнд байдаг. Биеийн хүчний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй.
Эмэгтэй - Үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хүн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. "Гэр бүлийн усан онгоцыг" тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно харин түүнээс зориг, урам сэтгэмж хүлээсний хэрэггүй.
Эргэн тойрныхоо хүмүүст ойлгогддоггүй хүн. Их зөрүүд. Гэхдээ тэр гэр бүл, гэртээ хайртай, хүүхдүүдээрээ бахархдаг. Гэр бүлийнхээ төлөө юугаар ч золиослоход бэлэн. Гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа тулгадаг, аргалж харьцаж чаддаггүй, учир нь тэр гэрийн эзэн тиймээс өөрийн эрх мэдлээ харуулах шаардлагатай гэж үздэг.
Тэр ерөөсөө ч романтик хүн биш. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй байж л чаддаг. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Амьдралд материалист ёсоор хандах нь түүний хувьд олон асуудлуудын эх үүсвэр болж байдаг тэр дундаа эхнэр нөхрийн. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал өөрөө ч үнэнч, гэвч түүний энэ чанар нь хангалттай үнэлэгдээгүй.
Хүүхэд залуу насанд нь онцгой үйл тохиодоггүй. Амьдралын хоёрдугаар үед гэр бүлтэй холбоотой асуудалтай тулгарна. Үхрийн талаас романтик бус болон тоомсоргүй зан гарах учраас сонгосон хүн нь уйдаж, гэр бүлээс гадуур романтик явдал хайх болно. Энэ үед зан байдлаа өөрчлөхгүй бол гэр бүлээ алдахад хүргэнэ.
Гэрсэг ба хөдөлмөрч Үхэр өөрийн ба бусдын бодол санал нь ялгаатайг ойлгож чаддаггүй.
Амьдралын гуравдугаар үед их том асуудалтай тулгарна, гэхдээ өөрөө үүнийг зөв шийдэж чадвал хөгшин насандаа тайван амьдрах болно. Өвөл төрсөн Үхэр зун төрсөн Үхрээсээ илүү аз жаргалтай учир нь ажил бага байна. Зун төрсөн нь амьсгаа авахгүйгээр ажиллах болно.
Хоорондын харилцаа
Үхэр Тахиатай тохирно, учир нь Үхэр түүнийг гялалзахад нь зөвшөөрнө. Хоёулаа хуучинсаг үзэлтэй тул бие биеэ сайн ойлгоно. Хулганатай ч сайхан харьцаатай байна. Дурласан Хулгана үхэн үхтлээ түүнд үнэнч байна.
Могой нь түүнд үнэнч биш байх ч үүнийгээ нууж чадна. Тэгээд ч түүнийг орхихгүй, Гэсэн хэдий ч хоорондоо эв найргүй байна.
Үхэр Хоньтой болгоомжтой байх хэрэгтэй, учир нь Хонь хөнгөмсөг, олон ааштай, хувирамтгай зангаасаа болж хоорондын харьцааг сүйрэлд хүргэнэ.
Үхэр ерөөсөө Бартай холбогдож болохгүй. Эдгээр 2-ын тэмцэл салалтаар дуусна. Илүү хүчтэй Үхэр нь Барыгаа устгах хүртэл нь дарамтална. Ээж нь Үхэр хүүхэд нь Бар бол хэзээ ч харилцан ойлголцож чадахгүй тиймээс Бар-хүүхэд ээж аавынхаа гэрийг орхих ёстой болдог.
Ерөнхий шинж
/эрч хүч/
Бар нь түргэн зантай хүмүүс юм. Сахилгагүй, албан туушаалаараа ахмад хүмүүстэй зөрчилдөх нь их тохиолддог. Энэ жилд төрсөн хүмүүсийн дунд хувьсгалчид болон толгойлогчид байдаг.
Бусдыг өөр рүүгээ соронзон мэт татдаг ч түүнд үргэлж бас найдах, итгэх хэрэггүй. Ажилд, хайр –дурлалд урагшаа явахыг уриалахад нь өмнө нь сайн бодоорой. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгүй. Тэр эрсдэлд дуртай тиймээс бодлогогүй, бодомжгүй үйл хийж чадна.
Захирагдах дургүй харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор, бүр түүнийг устгахыг оролдсон үед ч хэлж чаддаггүй. Эргэн тойрныхон нь түүнийг хүндлэнэ.
Аливаа үйл хийхээсээ өмнө сайтар бодож, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их том амжилтанд хүрнэ. Ажлын төлөө золиосолж чадна, тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Гэхдээ бас чухал шийдвэр гаргахын өмнө ухарч боломжийг алддаг.
Зөрүүд, заргач, олхиогүй тэрээр ихэвчлэн хэн нэгэнтэй маргалддаг. Бар жижиг сажиг зүйл дээр их аминч зан гаргадаг ч том хэрэг дээр хайр харамгүй байж чаддаг. Тэр хэнд ч итгэж, найддаггүй, ямагт урд явдаг. Бусдын эрх мэдэл, захирах ёс зэргийг үзэн яддаг.
Байгууллагын болон цэргийн дарга байж чадна, гэхдээ бас аюултай гэмт хэрэгтэн ч байж болно. Эрсдэлтэй холбоотой бүх үйл ажиллагаа түүнд тохирно.
Энэ чанарууд бас эмэгтэй Бард ч байдаг. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Ихэвчлэн муугаар төгсдөг олон янзын адал явдалд орооцолдох гайхамшигтай чадвартай.
Ерийн бус үйлтэй, гоц хувь тавилантай, ямагт гоц байдалд ордог. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. Их оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор.
Бар хэзээ ч мөнгө төгрөг шууд сонирхоод байдаггүй ч өөрөө хөрөнгөтэй байж чадна.
Амьдралын эхний үе нь тайван, онцгой бэрхшээлүүдтэй тулгарахгүй.
Хоёрдугаар үе нь ширүүн ба оргилуун байна. Санхүү, хувийн болон гэр бүлийнхээ асуудлуудыг шийдэх шаардлагатай болно. Энэ үеийн асуудлуудыг шийдэж чадаагүй бол гуравдугаар үе рүүгээ шилжиж болно. Гэхдээ эцсийн эцэст түүний амьдрал эвтэй, тайван байна, хөгширтлөө. Хэзээ төрснөөс л бүх зүйп шалтгаална: өдөр үү, шөнө үү.
Шөнө төрсөн Барууд, олон асуудлуудаас ангижирч чадна мөн амьдралых нь ширүүн нь илүү бага байна. Нар мандасны дараа төрсөн бод оргилуун, ширүүн, олон аюулд өртөмтгий болно тиймээс тэр уйдахгүй.
Гэхдээ хэзээ ч төрсөн тэр тайван амьдралд найдаж болохооргүй. Түүний амьдрал ямагт оргилуун, эрсдэлтэй байна. Өөрийнхөө хувь тавилангаар наадах зантай гэхдээ энэ нь өөрт нь таалагддаг бололтой.
Тэр цаг бусын үхлээр үхэж магадгүй, гэхдээ бас хэн ч Бараас илүү азтай байхгүй. Азиуд Барыг хүч чадлын болон хүн төрөлхтөний амийг хамгаалах билэг тэмдэг гэж хэлдэг нь ортой үг юм. Тэд Барыг сайн сайхны билэг тэмдэг гэж үздэг. Хэрвээ таны гэр бүлд Бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаална: хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс. Гэхдээ таны гэр бүлд хоёр Бар байдаг бол нэг нь явах хэрэгтэй.
Хоорондын харилцаа
Бар үнэнч Морьтой амьдралаа холбож болно.
Луу Барт хүч ба болгоомжлол нэмж өгнө.
Нохой нь үргэлж Барын хажууд байна, хамтдаа агуу ажил хэрэг бүтээнэ.
Бар Могойгоос холуур байсан нь дээр, Могой түүнийг ойлгохгүй.
Хэт зальтай Мич түүнийг мэхэлж чадна.
Үхэр нь Бараас илүү хүчтэй тул хамт амьдрах хэрхэвч болохгүй. Эдгээр хоёр нэг гэрт байдаг бол Үхэрт устгуулахаасаа өмнө Бар явсан нь дээр.
Бар Туулай хоёр бие биеэ ойлгодог ч хэзээ ч хамт байж чадахгүй.
Ерөнхий шинж
Аз хийморьтой хүн. Авъяаслаг, нэрэлхүү, даруу, цамаан, төлөв төвшин, ач тустай. Сайн ярьдаг өөрийн үнэ цэнээ мэддэг. Түүний нэг гол дутагдал нь өнгөц зан мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч өнгөцхөн. Дээд язгууртны дунд байх дуртай бусдад ч таалагддаг. Тэр зочид хүлээж авах дуртай, түүний гэр нарийн зохион байгуулалттай. Тэр хааяа хов жив ярихдаа болгоомжтой байдаг. Тэр их ёсорхог хүн. Зарим нь түүнийг язгууртан эсвэл дээдсийг дууриагч гэж үзэх хандлагатай байдаг.
Эмэгтэй-Туулай өөрийн соёлын төвшинг харуулах дуртай. Өөрөө гялалзах зорилго агуулан зарим нэг сэдвүүдийг гүн судлаж чадна. Харин бусдын илүү чухал зүйлийн тухай ямар ч ойлголтгүй байх болно.
Ер нь Туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэмжээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг таагүй явдал түүнийг бухимдуулна. Хэрвээ тэр зовж байвал бүр эмгэнэлтэйгээр дуусахаар хүчтэй зовдог. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан.
Энэ жилд төрсөн эмэгтэйгийн дүнсгэр байдал бусдын сэтгэлийг татах чухал аргуудын нэг юм.>
Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгүй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг.
Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван Туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм.
Тэр сонголт-сайтай тул эртний ховор эд зүйлс худалдаалдаг дэлгүүрийн эзэн ч байж болно. Мөн хуульч байж чадна /өмгөөлөгч, нотариатч/ амиид нь аюулгүй бол дипломат ч байж болно.
Эмэгтэй-Туулай сонголт шаардсан юм бүхэнд гялалздаг. Улс төрч хүн энэ эмэгтэйг эхнэрээ болгох -хэрэгтэй, тэр бол даруу, язгууртан зантай.
Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүд зэрэгтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг.
Энэ жилд төрсөн эмэгтэйчүүдийн эхийн авъяас нь хязгаартай байдаг ч үүргээ ямагт биелүүлдэг.
Хэрвээ Туулай эмгэнэлт, гоц гойд нөхцөл байдалд орохгүй мөн өмнө нь дийлж давшгүй бэрхшээл тулгарахгүй бол амьдралынхаа бүх гурван үедээ тайван амьдарна. Дайн, хувьсгал, сүйрэл, улс төрийн эргэлт зэрэг нь түүний хэрэг биш. Тэр тэмцэгч биш. Тэр дайсан байх дургүй. Хэрвээ тэр эсэргүүцэхгүй байгаа бол галзуурч мэднэ, амиа хорлож чадна эсвэл өндөр настай болсон ч эх орноо орхино.
Хоорондын харилцаа
Хоньтой эв найртай байна. Туулай түүний уран чадамгай байдал мөн төрөлхийн нарийн сонголттойг үнэлнэ. Хонийн олон ааштай зан нь түүний уцаарыг хүргэхгүй учир нь Хоньд шаардлагатай тав тухыг өөрөө ч бүрдүүлж чадна.
Нохойтой их эвтэй найртай байна.
Хэт нямбай Гахайтай ч зохицно.
Тахиа додигор зангаараа түүнийг уурлуулахад хүргэнэ.
Хулганаас зугтсан нь дээр.
Хайр дурлал мөн ажил хэрэг дээр Бар Туулай хоёр хөндий харьцаатай.
Ерөнхий шинж
Луу нь эрүүл чийрэг биетэй, амьдралын хүч тэнхээтэй, идэвхтэй хүн юм. Нээлттэй, цэвэр, үнэнч тэрээр хэзээ ч өөдгүй, бялангач зан гаргахгүй, хорон үггүй.
Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Энэ бол барьшгүй урам зоригтон, дур нь татагдахдаа амархан, олон талын чадвартай. Луу бол боловсон, уудам сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн.
Бусдад нөлөөлдөг, ихэвчлэн түүний үгийг сонсдог. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог. Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад шаардлагатай болгодог.
Луу юм бүхэнд хэт нямбай байдаг, ихийг шаарддаг ч шаардснаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггүй, шууд хэлчдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчдаг. Хэдий ийм ч түүний үгийг сонсох нь зүйтэй.
Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгүй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Хэрвээ тэр өөрийгөө сайн үйлсд зориулах юм бол дандаа амжилттай байна. Харамсалтай нь муу үйлд ч ийм амжилт олно. Тэр ямагт ялагч байна.
Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор ихэвчлэн бусдын хайрыг татдаг.
Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог.
Энэ жилд төрсөн эмэгтэй амьдралдаа амжилттай явдаг мөн түүнд гэрлэх санал тавих нь их байдаг. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.
Ойр дотныхондоо тавьсан шаардлагуудаас болж амьдралын эхний үе нь бэрхшээлтэй байна. Дараах үед түүний уран чадамгай байдал нь олон асуудлуудын учир шалтгаан болно.
Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог. Гэхдээ амьдралынхаа сүүлчийн үед аз жаргалтай байна, амьдрал түүнд хүссэнийг нь өгнө. Энэ бол азын, тэнгэрийн сүр хүчийн мөн зурхайн хамгийн ариун шударга билэг тэмдэг юм.
Луу нь амьдрал болон өсөлтийг билэгддэг, баян болгодог, буян, эв найр, урт нас авчирдаг. Гэхдээ зоосны нөгөө тал гэж байдаг шиг түүнд бас нөгөө тал бий. Хэдийгээр тэр байнга гялалздаг ч сохорчихоор тийм тод биш юм. Түүний сүр хүч нь зөвхөн үзэгдэл төдий. Хөнгөн хувь тавилан нь хуурмаг үзэгдэл.
Луу нь бодит биш тиймээс хэдий энх амгалан, сүр хүчтэй ч баяр ёслолын үед л зориулагдсан амьтан. Баярын үеэр гал, ус гаргадаг, алт асгаруулдаг ч баярын дараа түүнийг шатаадаг. Гэхдээ үлгэрийн Феникс шувуу мэт дараачийн баярт зориулагдан үнснээс дахин сэргэн босно. Энэ бол үлгэрийн хий амьтан.
Хоорондын харилцаа
Луу өөрийн амьдралаа Хулганатай холбож болно, дурласан Хулгана юуг ч тэвчинэ бүр түүний тоомсоргүй занг хүртэл.
Мэдээж бас Луугийн авчирсан юмыг ашиглаж хэрэглэнэ. Гэхдээ бас өөрийнхөө шүүмжлэмтгий ухаанаар мөн баян болох тэмүүллээр Лууд тус болно.
Эрэгтэй-Лууг Эмэгтэй-Могойн гоо үзэсгэлэн үргэлж татна ч бахархана ч.
Тахиа нь Луутай ам нийлнэ, Луугийн амжилтын үртсийг дуртайяа түүнэ.
Хайр дурлалд ч ажилд ч Мич нь Лууд нэмэр болно. Тэд харилцан бие биеэдээ хэрэгтэй, Мич нь түүнийг заль мэхээрээ баяжуулна харин Луу нь өөрийнхөө хүч тэнхээгээрээ. Гэхдээ Луу болгоомжтой байсан нь дээр учир нь ганцхан Мич жилтэн л түүгээр тохуурхаж чаддаг. Мичийн тоглоом шоглоом нь Луугийн бардам занг зөөлрүүлдэг.
Бартай байвал тайван байж чадахгүй. Бодит, гутранги үзэлтэй түгшүүртэй Нохойгоос зайлсхийх нь дээр учир нь тэр Лууд итгэхгүй.
Ерөнхий шинж
Ази орнуудад Могой нь мэргэн цэцэн ухаантай гэдгээрээ хүндлэгддэг.
Эрэгтэй-Могой нь уян зөөлөн, аятайхан, наргианч хүн байдаг.
Эмэгтэй-Могой нь гоо үзэгэлэнтэй тиймээс үүгээрээ их амжилт олдог. Японд үзэсгэлэнт эмэгтэйд сайхан үг хэлэхдээ "Хонгор минь-та ёстой жинхэнэ могой юм" гэдэг.
Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг.
Эн жилд төрсөн эмэгтэй гоёмсог зүйлсд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюун ухаан ихтэй, гүн ухаанд хандлагатай. Мэргэн цэцэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билэгтэй. Хэрвээ тэр сайн боловсрол эзэмшвэл зөн билэг нь урьдаас мэдэх авъяас болж болно. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билэг зэрэгт итгэдэг. Өөрийн зөн билэгт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй.
Тэр зургаа дахь мэдрэхүйтэй юм шиг.
Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг нөгөө тийш нь харуулж ч чадна. Гэхдээ Могой нь муу тоглогч. Эрсдэлгүй л бол ямар ч ажлыг хийнэ, их байсан ч хамаагүй. Гэхдээ тэр бас залхуу.
Мөнгөний хувьд ч тэр азтай байна, тэр үүн дээр санаа зовох хэрэггүй, шаардлагтай үедээ үргэлж мөнгөтэй байх болно. Хөгшрөөд ирэхээрээ харамч хүн болдог. Мөнгө зээлдүүлэх дургуй, гэхдээ аятайхан санагдсан хүндээ туслана.
Тэр туйлдаа хүрэх нь олонтаа. Энэ үед бусдын асуудалд сонирхон ордог. Могой өөрийнхөө үзүүлсэн туслалцааг хэтрүүлж ихээр боддог учраас дараа нь харамсахгүйн тулд түүнээс туслалцаа авхаасаа өмнө сайн бодоорой.
Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргүй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй. тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Ийм зан ихэвчлэн эрэгтэй-Могойд байдаг.
Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг их тэмүүлдэг үүнээс болж гэр бүлийнхээ амьдралыг хүндрэлтэй болгодог. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал бол амьдрал нь илүү эвтэй байна. Тэр ямар нэгэн аргаар ханиа хөдөлгөхгүй байлгахыг хичээдэг, хамгийн сайн аргуудын нэг бол өнөр өтгөн гэр бүлтэй байх.
Түүний амьдралын эхний хоёр үеүүд нь харьцангуй тайван. Гэвч сүүлийн үед өөрийн уян зөөлөн, оргилуун, адал явдалд зүтгэх зэрэг зангуудаасаа болж таагүй юманд хүрнэ.
Түүний амьдрал нь хэзээ төрснөөс болно: өвөл, зун, өдөр, орой. Энэ үед ямар цаг агаартай байсан нь бас чухал. Зөвхөн дулаан уур амьсгал түүнд зохино. Тэр хүйтнээс, муу цаг агаараас айдаг. Халуу оронд эсвэл сайхан нартай өдөр төрсөн бол аз жаргалтай байна. Харин хүйтэн, ширүүн салхитай, өдөр төрсөн бол амьдралынхаа турш аюулд байна.
Хоорондын харилцаа
Гэр бүлд Үхэр гол дүрд тоглоно гэсэн нөхцөлд тэд аз жаргалтай байна. Могой ч үүнийг хүлээн зөвшөөрнө.
Хэрвээ Тахиа Могой хоёр гэрлэсэн бол найзлана, хамтдаа нэг ажил хийнэ, харилцан бие биеийнхээ дутагдлыг засахад сайхан байна.
Бартай амьдралаа холбоод хэрэггүй учир нь Бар нь сүйтгэгч.
Гахай зайлсхийх нь дээр учир нь Могой түүнтэй хэрцгий харьцана.
Ерөнхий шинж
Морь бол намбатай, бие бялдар сайтай, хувцасалж чаддаг хүн.
Театр, концерт, спортын тэмцээн зэрэгт дуртай, ер нь үзэгчидтэй холбоотой бүхий л юманд дуртай. Ямар нэгэн төрлийн спортоор хичээллэвэл амжилт их олдог.
Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, аятайхан, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэдгээрийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таамагладаг.
Улс төрд амжилт олно энэ нь ч түүнд их таалагдана. Морь зөвхөн оюун ухааны биш бас бие хүчний ажил хийж чадна. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй /үүнийгээ өөрөө ч мэднэ/ гэхдээ өөртөө итгэлтэй байдаг. Яг үнэн хэрэг дээр тэр боловсон гэхээсээ илүү арга мэхтэй.
Тэр их халуун цустай, түргэн зантай, ихэвчлэн үүнээсээ болж өөрийнхөө алдартай ов живийн ачаар олсон зүйлээ алддаг. Түүнийг уур хилэнтэй байх үед нь харсан хүмүүс хэзээ ч түүнд итгэхийг хүсэхгүй учир нь уур хилэнд нь нэгэн номхотгошгүй юм байдаг.
Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой.
Тэр их аминч тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ.
Тэр их нэрэлхүү, дээрэлхэг зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас илүү чухалчилдаг бүр бусдын хэрэгт орох шаардлагатай байсан ч хамаагүй. Юм бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг. Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Тэр хувиа бодогч, байгалиас заяасан маш эрх чөлөөтэй.
Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Тэр ч дуртайяа явна учир нь эцэг эхтэйгээ хамт байх нь түүнд хэцүү байдаг. Өөрийн гэр бүлтэй болонгуут тэр гол хүн болж хувирдаг, бие тоосон хүн болохоор энэ нь түүнд их таалагдана. Энд ч түүний асуудлууд маш чухал байр суурь эзлэнэ гэхдээ энэ аминч зан нь гэр бүлээ хадгална. Хэрвээ тэр гэртээ байхгүй бол гэр нь нурсантай адил болно.
Тэр зөвхөн өөрийнхөө төлөө ажилладаг, өөрийн сэтгэл хангалуун байдал болон амжилт зэргийн төлөө хийдэг ч ажлын ур дүнг бүгдээрээ ашигладаг. Тэр хөдөлмөрлөх дуртай, мөнгөтэй зөв харьцдаг. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг.
Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил түүнд тохирно учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай.
Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог. Үүнээсээ болж азгүйтдэг хэдий маргаангүй чанаруудтай ч. Хэрвээ тэр энэхүү дутагдлаа дарж чадаад мөн илүү ухамсартай байвал аз жаргалтай байна.
Амьдралынх нь эхний хоёр үеүүд нь тайвангүй байна. Залуу насандаа гэрээ орхисон ч энэ нь таагүй явдалгүйгээр өнгөрөхгүй. Хувийн амьдрал нь ч мөн ширүүн байна. Сүүлийн үе нь эвтэй сайхан болно.
Гал улаан Морийг тусад нь хэлэх нь зүйтэй /1906, 1966 г.м. 60 жилд нэг/. Энэ жилүүдэд төрсөн хүмүүс ямар ч сайн нөлөөг хөнөөлтэй болгон хувиргана. Эдгээр он жилүүд нь Морьд болон түүний гэр бүлд их муу нөлөөтэй. Сайн ба муу зан чанарынхаа хувьд гал улаан-Морь нь бусад Мориудтай адилхан ч илүү огцом илэрсэн байдаг.
Гал улаан Морь нь бусад Морио бодвол илүү хөдөлмөрлөх дуртай, илүү чадварлаг, илүү арга мэхтэй харамсалтай нь бас илүү аминч, илүү ширүүн, оргилуун, туйлдаа хүрэх нь ч илүү. Дурласан үедээ ухамсаргүй үйлс хийдэг. Төрсөн ба өөрийн гэр бүлдээ аль алинд нь хүндрэл үүсгэдэг.
Гал улаан Морийн амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн, гоц гойд байдаг. Тэр сайн үйлсээрээ их алдар нэртэй байж чадна, муу үйлсээрээ ч мөн адил.
Хоорондын харилцаа
Хоорондын харилцаа Хоньтой гэрлэж болно. Хонийн олон ааш, хувирамтгай зан нь Морийн аминч занг дийлнэ.
Бартай сайн байна.
Нохойтой ч тун сайн байх болно. Нохой өөрийн агуу их төлөвлөгөөндөө сонирхон орох тул түүний тууштай биш занг чухалчилахгүй.
Хулганатай амьдралаа холбож яасан ч болохгүй. Ялангуяа хэрвээ Морь эмэгтэй бол. Эдгээр хоёрын холбоо нь эмгэнэлд хүргэнэ.
Ерөнхий шинж
/олон зантай/
Тэр их дэгжин ганган, уран чадамгай, байгалийг шүтэн хайрладаг. Хэрвээ түүний гутранги, түгшүүртэй, байнгын тээнэгэлзэл, залхуутай зэрэг зангууд нь байхгүй байсан бол хамгийн сэтгэл татам байж чадна.
Хонь өөрийнхөө амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дүргүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхоогоо бүр цөхрөхөд нь хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай гэхдээ өөрөө үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй.
Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй, энэ бүхэн түүнийг тэсвэрлэшгүй болгодог. Гэхдээ хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг, хэрвээ энэ нь өөрт нь ашигтай мөн хүний зардлаар амьдрах боломж байвал. Түүнийг эрх чөлөөтэй гэж хэлэхгүй харин ч эсрэгээр: тэр өөрөө аюулгүй л байвал амьдралын ямар ч нөхцөл байдалд амархан дасдаг.
Эелдэг зөөлөн, зүрхгүй, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Өөрийнх нь тухай ярих, өөрийг нь удирдах, түүнд зөвлөх мөн түүний байнгын дургүйцлийг сонсох зэрэг явдалд тэр дуртай байдаг. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс тиймээс бусдад найддаг. Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно.
Ихэнх нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна гэвч олон зантай нь хэвээр үлдэнэ. Түүний амьдрал нь өөрөөс нь биш, эргэн тойрныхоос нь шалтгална. Өөриймсөг мэдрэмж түүнд байдаггүй.
Сайхан сэтгэлтэй харагддаг, үнэхээр ч сайн үйлс хийх хандлагатай, гэхдээ ихэвчлэн өөрт нь хэрэггүй зүйлээ өгдөг. Юу ч болсон гэсэн тэр хэзээ ч буруутай байдаггүй.
Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Түүний сэтгэлгүй зан нь ямар ч хүнийг сандаргадаг. Удирдах чадваргүй, хариуцлагын мэдрэмжгүй яагаад гэвэл тэр ердөө бусдын үгийг дагах, захирагдах гэж төрсөн.
Сайн нөлөөний хүчинд тэр амжилт олно, ямар нэгэн төрлийн урлагт гялалзана. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техник чадвар шаардсан ажлыг амжилттай биелүүлдэг сайн мэргэжилтэн болно.
Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй, зоригтой байх хэрэгтэй.
Хонь жил нь эмэгтэйн тэмдэг гэж үздэг учир нь түүний бүх зан чанарууд нь эмэгтэй хүнд илүү нийцнэ. Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг. Тэр баян эцэг эхийн хамт амьдарч чадна тэгэнгээ аз жаргал болон сайн сайхныг авчрах гэрлэлт, баян ивээн тэтгэгч, найз зэрэгт найдаж сууна.
Хониныхны дунд биеэ үнэлдэг эмэгтэйчүүд болон эдгээрийг захирдаг мөн бусдад санал болгодог эрэгтэйчүүд ховоргүй байдаг.
Гэвч бас агуу их зохиолчид, жүжигчид ч байдаг. Энэ бүхэн гадны нөлөөнөөс, нөхцөл байдлаас болон "нугын өвсний чанараас" шалтгаална. Эртний ийм үг байдаг "өвс сайтай газар тэжээгдсэн хонь нь дуулгавартай, тайван байдаг харин муутай газар тэжээгдсэн нь байнга майлж гомдоллодог".
Худалдаа наймааны ажил түүнд ер тохирохгүй, өрөвдөлтэй худалдагч болно. Түүний яриа нь ихэвчлэн утга уялдаагүй байдаг, өөрийнхөө санал бодлыг илэрхийлж чаддаггүй, хэлгий, тултираа хэлтэй, эсвэл хэт хурдан эсвэл хэт удаан ярьдаг. Мөн тэр тэргүүлэгч ч байх чадваргүй бүр цэрэг ч байх чадваргүй. Байлдаж дийлж ялах түүнд зориулагдаагүй бололтой. Таагүй нөхцөл байдлаас болж хашааны юмуу гүүрний доор амьдрал нь эцэс болж магадгүй.
Амин гол зүйлсд хамаатай хувцас, хоол тэжээл, гэр орон гэсэн асуудлууд түүний санааг зовоохгүй. Аль хаалга тогшихоо тэр сайн мэддэг. Хэрвээ танд хотоос зайтай маш тохилог байшин байдаг бол мөн тэнд нь жүжигчид ирсэн бол Хонийг нэг удаа оруулахад та түүнээс салж чадахгүй, тав тухтай байдал нь түүнд мэдрэхүйн тэнцвэрээ хадгалахад нь маш их чухал, жүжигчид нь түүнийг гялалзах боломж өгнө тэгээд ч хөдөө явах үнэхээр дуртай.
Ихэвчлэн тэр хайр дурлалын асуудлуудтай байдаг тиймээс амьдрал нь нилээн бүр нилээн оргилуун байна. Амьдралых нь хоёрдугаар үедээ мэдрэхүй нь хөндөгдөнө. Гэхдээ үлдсэн хоёрт нь илүү азтай байна. Түүнд сайн зөвлөгч, хангалттай эд хөрөнгө байвал тэр том амжилтанд хүрч гялалзах болно гэдгийг санаарай.
Хоорондын харилцаа
Туулайтай амьдралаа холбол аз жаргалтай байна. Тэр Хоньд тав тухтай амьдралыг өгч чадна. Харин Хонины олон зан нь Туулайг зугаацуулах болно.
Гахай бас Хоньд ивээл. Тэр Хонины занг тэсвэрлэнэ гэхдээ тодорхой зааг хүртэл.
Хонины олон зан ба гомдолол нь Морийн санааг их зовоохгүй.
Үхэр Хонийг үнэхээр тэвчиж чадахгүй. Үхэр гэр бүлээ хангахын зэрэгцээ хариуд нь Хониос ихийг шаардана гэвч энэ бүгдийг нь Хонь өгөх чадваргүй. Хонь зөвхөн өөрийгөө л бодох чадвартай.
Нохой Хонь хоёрын харьцаа ажилд ч хайр дурлалд ч сүйрнэ. Эдгээр хоёр гутранги үзэлтэй тул байнга бие биеэдээ дургүйцэх болно.
Хонийн хань ямар ч жилтэн байсан, Хонь хэзээ ч түүнийг "өсгийн доороо барьж чадахгүй".
Ерөнхий шинж
/заль мэхтэй/
Мич бол бүх жилтнүүдийн хамгийн овилгогүй зантай нь. Тэр их наргианч, хошигнох дуртай тиймээс хамт олныхоо сэтгэлийг татдаг. Бүгдэнтэй эв найртай байдаг юм шиг санагдавч яг үнэндээ тийм биш. Мич бол хомхой харамч зантай, заль, мэхтэй хүн. Түүний найрсаг, хуурмаг элэгсэг, алиа томоогүй бүр үйлчлэмтгий зангуудын цаана нь ихэвчлэн эргэн тойрны хүмүүсээ жигших зэвүүцэх бодол нуугдаж байдаг. Өөрийгөө бусдаас дээгүүр гэж үздэг Мич нь ихэрхэг зантай хүн юм. Мич нь оюун ухаан ихтэй. Мэдлэгтэй болохыг их тэмүүлдэг. Тэр ном, сонин их уншдаг, дэлхий дахины үйл явдлыг ямагт мэддэж байдаг. Сайн боловсролтой, гайхамшигтай ой тогтоолтой, урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Түүнд сайн ой тогтоолтой байх нь шардлагатай учир нь юм бүхэн нь замбараагүй байдаг.
Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Гэхдээ асуудлуудаа дор нь шийдэхгүй бол дараа нь эхдэнгүүтээ хаядаг.
Гайхамшигтай бусдын толгойг эргүүлж чаддаг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй Лууг хүртэл хуур чадна.
Барын соронзон чанарт ч автахгүй, Мич зүгээр л түүний өмнө инээнэ.
Арга мэхтэй, зальтай байснаараа тэр хамгийн хэцүү хүнд асуудлуудаас мултарч чаддаг. Угийн эрх дураараа, хувиа хичээгч, юуг ч түүнд тулгаад эсвэл итгүүлээд хэрэггүй. Түүнд ямагт өөрийн хувилбар байдаг.
Мич ёсорхог биш,өөрийн ашиг хонжоог бодон ухамсаргүйгээр, зоригтой худлаа ярьж чадна. Өөрөө шийтгүүлэхгүйдээ итгэлтэй байгаа бол муу үйлс хийдэг. Мөн үүн дээр түүнийг барьж авахад амаргүй байна.
Түүний энэ эв зүйг олох ухаан нь түүнийг бүр хулгай хийхэд нь хүргэдэг гэхдээ бүгдээрээ ийм биш, бүгдээрээ худлаа ярьдаггүй. Мич бол сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Тэр хэрэг тарьсан ч түүнд удаан уурлах боломжгүй.
Тэр бол эрх тушаал хөөцөлдөгч энэ нь ч үндэс баримттай. Хэдий тэр ёсорхог биш, ихэрхэг, хуурамч зан чанаруудтай ч түүний гярхай ухаанд нь олон хүмүүс татагддаг.
Өргөн далайцтай ажил түүнд маш сайн зохино, санхүүгийн хэлэлцээрт заль гаргадаг, сэргэлэн ухаан ба мэдээлэл шаардсан ажлын бүх салбарт чадварлаг байна.Ямар ч мэргэжилд амжилттай байна: улс төр, дипломати, аж үйлдвэр, худалдаа.
Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяас зэргээ дагах юм бол алдар нэртэй ч болдог. Бусдыг ядраах олон үгс урсган тоочихоо болих хэрэгтэй. Хэдий тэр санхүүгийн бэрхшээлтэй байх ч ерөнхийдөө түүний байдал сайн байна.
Хайр дурлалд аз жаргал олохгүй. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, гэхдээ цатгалдах нь ч хурдан байдаг тиймээс тэгээд дараагийн хүнээ хайдаг. Тууштай биш болохоор хайлт нь талаар болдог. Шүүмжлэмтгий ба гярхай ухаан нь оргилуун зангийг нь хөргөдөг. Цөхрөнгөө барсан байдлыг нь өөрийн хошигнох зан нь авардаг. Бүр үүгээр ч барахгүй өөрийн азгүй байдлаа шоолон инээж мөн үүнээсээ зохистой үр дүн гаргадаг.
Амьдралынхаа эхний үед аз жаргалтай байна. Хоёр дахь нь булингартсан, ширүүн байхаас гадна түүний төлөвлөгөөнүүд нь нурна. Гурав дахь нь хэдий тайван ч хөгширтлөө ганцаардаж болзошгүй. Энэ жилд төрсөн хүмүүс үхвэл гэр бүлийнхээсээ хол эсвэл азгүй тохиолдлоос болдог.
Хоорондын харилцаа
Луутай маш сайн холбоо байна. Өөрийнхөө заль мэхээр Луутай хуваалцах болно харин өөрөө түүний сүр хүчээр завших болно.
Ажил хэрэгт хамтрагчууд ч байж болно.
Хулганатай эв найртай, сайн байна. Тэр Хулганы сэтгэлийг татна. Мич нь хайраар хариулахгүй ч Хулгана түүнийг бүх насаараа маш их хайрлана.
Хэдий тэр Барын өмнө инээж чадах ч болгоомжтой байх хэрэгтэй, хамтын ажил ба хайр дурлалын амьдрал маргалдаан, уур хилэнд хүргэхээс гадна Мич өөрөө золиос болох эрсдэлтэй.
Мич олон хүүхэдтэй байх хандлагатай.
Ерөнхий шинж
/сэхүүн, додигор, сагсуу/
Тахиа бол мөрөөдөгч, өөрийгөө их чухалчилдаг, гоёчилсон үгэнд дуртай. Өөрийн илэрхийлэлдээ зовдоггүй хааяа түргэн аашилдаг.
Гэхдээ түүний энэ зан нь уучлалттай учир нь тэр илэн далангүй, хачин өвөрмөц. Тэр үнэхээр илэн далангүй, бодсоноо л хэлдэг. Гэвч энэ нь түүний аминч занг л илүү илтгэж байгаа юм. Бусдын эмзэг сэтгэлд тоомсоргүй хандаж, уучлах, өршөөх зэрэгт ямар ч үндэслэл байхгүй гэж боддог. Тэр мэдээж ухаан зальтай хүн биш. Өвөрмөц гэдэг нь ердөө л үзэгдэх төдий. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай, өөрийгөө харуулахуйц хувцасладаг.
Тахиа бол хэт хуучинсаг үзэлтэй ба энэ нь бүр өөрт нь муугаар нөлөөлдөг. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггүй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөө харамгүй өгнө.
Адал явдал хайж байгаа мэт санагдана гэвч үгүй. Тэр биелшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөх, өөрийгөө баатраар төсөөлөх дуртай тэгсэн мөртлөө гэртээ зөөлөн буйдан дээр л үлддэг. Тэр бол баазхан гүн ухаанч, ажиглан суухдаа цээжээр зохиож хэлэх дуртай хүн.
Түүнийг зүрх зориггүй гэж хэлэхгүй, үүгээр ч барахгүй шаардлагатай үедээ тэр их зоригтой, баатарлаг. Өөрийн амь насаар золиосолж чадахаар бардам зоригтой. Сайн байлдагч болж чадна.
Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог гэвч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. Тэр томыг амладаг ч яг үнэн хэрэг дээр хийж чадах зүйл чнь амласанд нь хүрдэггүй.
Гайхуулах, сайрхах нь түүний салшгүй ,нэг чанар юм.
Түүний дур татам гадна байдлын цаана сэтгэлийн уг байдаггүй, дотно янаг харьцаанд энэ нь илүү мэдэгдэнэ. Ажиглан суух зантай, залхуудуу. Хүч чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгүй болонгуут маш их бухимддаг.
Тэр их идэвхтэй, хөдөлгөөнтэй. Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Гэхдээ тэр өн баянгүй газар ч мөнгө олж чадна.
Хэрвээ Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин-гүн ухаанч болно.
Хөдөө аж ахуйн, хүмүүстэй харьцдаг ажлууд дээр амжилттай байна.
Тэр гоёх их дуртай. Мөнгө их үрдэг, цалингаа дуустал нь зарцуулж чадна. Хэт их мөрөөдснөөсөө болж санхүүгийн сүйрэлд орж болзошгүй. Тэр арвич, хямгач байж чадахгүй. Энэ жилд төрсөн хүмүүс санхүүгийн том эрсдэлд ордог.
Хайр дурлал нь ч хэцүү байна. Хайртай хүнээ тогтооход түүнд маш хэцүү байдаг учир нь тэр хүнийхээ сэтгэлийг нь ихэвчлэн гонсойлгоход хүргэдэг. Бодит байдал мөрөөдлөөс маш хол байдаг. Гэхдээ Тахиа ямагт чин сэтгэлтэй ханддаг.
Эрэгтэй-Тахиа өөрөө гялалзаж, гунхапзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг учир нь тэр амархан залхаадаг.
Эмэгтэй-Тахиа ч мөн эмэгтэйчүүдийн хүрээнд байх дуртай бүр ялангуяа хамт ажилдаг байвал илүү дотносоно.
Амьдралынхаа бүх үед түүний санхүүгийн болон хайр дурлалын байдалд нь өсөлт ч байна бууралт ч байна. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна. Гэхдээ түүний хөгшин нас нь аз жаргалтай өнгөрнө.
Хоорондын харилцаа
Үхэр гэр бүлийн хариуцлагатай хуучинсаг үзэлтэн тул Тахиа түүнтэй хамт аз жаргалтай байна.
Могойтой Тахиа нь цэцэрхэнэ. Хайр дурлалд Могой түүнд мэргэн цэцэн ухаанаа авчирна, гэхдээ хэт гялалзаж болохгүй тэгвэл Тахиа нь түүнийг юу ч үгүй тоншино.
Эмэгтэй-Луутай байвал бүрэн сэтгэл хангалуун байна.
Туулай нь түүний сагсуу занг жигших тул түүнээс хол бай.
Ерөнхий шинж
/шударга ёс/
Нохой хэзээ ч амардаггүй, үргэлж тайвангүй, сэрэмжтэй байдаг. Дуугүй, шаардлагатай үед л өөрийгөө илэрхийлдэг. Туйлдаа хүртлээ зөрүүд ба юу хүсч байгаагаа мэддэг.
Увайгүй зантай ч байдаг. Огцом, ширүүн, таагүй сануулга өгдөг тул хүмүүс түүнээс эмээж айдаг. Бүгдийг нарийвчлах, шалтгаантай, шалтгаангүй шүүмжлэх, байнга маргаан үүсгэхийн тулд шалтгаан хайх зэргийг хүсдэг, тэмүүлдэг. Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй.
Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр бол үл итгэх үзэлтэн, гэвч түүний шүүмжлэмтгий ухаан, маргашгүй сүр жавхлант урам зориг, хошин шог ойлгох чадвар зэрэг нь өөрийг нь олхиогүй зангаас нь авардаг.
Ямар ч шударга бус явдал түүнийг хатуу эсэргүүцэхэд хүргэдэг мөн үүнийг зайлуулахаас, устгахаас нааш тэр тайвшрахгүй. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовдог. Тэр гүн ухаанч, ёс суртахуунч, мөнгөнд сонирхолгүй.
Олон түмний цуглаанд дургүй. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй.
Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Гэхдээ нүглээ наминчлах мөн бусдын наминчлахыг нь сонсох туйлын дургүй.
Нохой хэдий гүн ухаантай ч олны өмнө уран цэцэн үгс урсгадаггүй, бодлоо арай ядан илэрхийлдэг. Гэхдээ Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй.Тэр итгэх сэтгэл төрүүлдэг энэ нь ч тун зөв болно. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ түүний үнэнч сэтгэл нь бүр өөрийгөө золиослоход ч хүргэдэг. Тийм болохоор хүмүүс Нохойг их хүндэлдэг.
Тэр их агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Тэр оуюн ухаан ихтэй тул гоё чамин гэрт ч, гадаа гудамжинд ч амьдарсан ч эд хөрөнгө түүний санааг зовоохгүй харин тансаг чамин орчинд байдаг бол үүнийгээ ч чухалчилдаггүй. Хэрвээ түүнд мөнгө шаардлагатай бол бусдаас хамаагүй илүү өөрийгөө хангалуун байлгаж чадна.
Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч, сүмийн лам зэрэг болж чадна. Ямар ч мэргэжилд тэр төгс үнэнч шударга байна. Хүн удирдах гайхамшигтай чадвартай. Ямар ч нийгэмлэг ийм хүний нэрийг дэвшүүлэх сонирхолтой байна учир нь Нохой шиг хөдөлмөрийн чадвартай, үнэнч шударга, шулуун зантай өөр хэн ч байхгүй.
Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай. Гэвч өөрийн хувирамтгай болон байнгын тайвангүй зангаас нь үүссэн асуудлууд түүний амьдралын турш байна.
Амьдралын бүх үе нь тогтворгүй байна. Тогтворгүй бага нас, хэцүү залуу нас, насанд хүрсэн үед нь үл итгэх зан, ажлын бүтэлгүйдэл, биелүүлж чадаагүй ажлын төлөө харамсах сэтгэл. Өдөр төрсөн Нохой нь шөнө төрсөн Нохойг бодвол илүү тайван.
Хоорондын харилцаа
Нохой Морьтой аз жаргалтай байна. Агуу хэргээ бүтээхэд нь Морь хамгаална харин хариуд нь жоохон эрх чөлөө авна.
Бартай хамт олон адал явдлыг туулна. Шударга ёсын төлөө хамтдаа байлдана. Нохой өөрөө сүүдэрт үлдэн Бард амжилттай туслана.
Уян зөөлөн Туулайтай байвал хэсэг тайван байдалд байна.
Хонины олон занг Нохой тэсвэрлэж чадахгүй. Хонийг хомхой харамч ба ихэмсэг гэж боддог.
Ерөнхий шинж
/сайхан сэтгэлтэй хуучин найз/
Эелдэг зөөлөн, тусч, туйлын ёсорхог зантай Гахай нь ямагт цэвэр ариуны далбаа намируулдаг. Тэр маш баатарлаг зантай /Гахайд арай дэндүү гэмээр/. Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй.
Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Гэхдээ сул дорой биш тэр ердөө л эвтэй найрсаг байхыг хүсдэг. Тэр Мич шиг оюун ухаантай. Мэдлэгтэй болохыг их тэмүүлдэг. Их уншина гэхдээ замбараагүйгээр.
Тэр их юм мэддэг мэт санагддаг ч үнэндээ бол тийм биш. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай мөн үүнийгээ хамгаас чухалд тавьдаг. Тэр их сэргэлэн амьд зантай, гэхдээ таньд хайртай бол тантай хэзээ ч маргалдах, эсэргүүцэх явдал гаргахгүй. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Хэт ёсорхог зангаасаа болж ёсорхог бус хүнд хожигддог.
Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн бүтэн гүйцэтгэдэг. Түүний дотоод хүч чадал нь эсэргүүцэхийн аргагүй агуу их юм.
Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгүй бүгдийг харьцуулан үздэг. Харин энэ нь түүнийг өөрөө юу хүсээд байгаагаа ч мэдэхгүй байна гэсэн хуурмаг бодол хүмүүсд төрдөг. Үүсэх хүндрэлээс зайлсхийхийг хүсэн ингэж удаан бодож байгаа юм. Хааяа энэ нь ажилд хор хөнөөлтэй байдаг.
Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч ба үүрэг хариуцлагтай ажиллана. Мэдрэмж сайтай тул зарим нэг урпагийн төрөлд ажиллаж амжилт олно, жишээ нь яруу найраг, уран зохиол. Эд хөрөнгө, мөнгөний хувьд тэр өөрийгөө хэрэгцээтэй юм бүхнээр болгож чаддаг. Түүнд ажил болон мөнгө ямагт байна үүний тулд тэр их хүч чадал зарцуулахгүй. Тэр амьдралынхаа турш дээд зэргийн санхүүгийн хүрээнд хүрэх туслалцаа авна.
Ардын мэргэн үгээс: “Гахайг илүү тарган болгохын тулд байнга түүнийг хооллоно, харин дараа нь шинэ жилийн баяраар түүнийг алж иднэ" гэдэг тиймээс тэр болгоомжгүй ба итгэмтгий байх ёсгүй, ихэвчлэн муу санаа агуулан түүнийг ашигладаг.
Хайр дурлалдын хувьд ч гэсэн, түүнийг ихэвчлэн хайрладаг ч мэхэлж хуурах нь ч элбэг. Эмэгтэй-Гахай сайн ээж болно. Энэ жилийн эмэггэйчүүд жижиг баяр зохион байгуулах мөн бэлэг өгөх их дуртай. Тэр их сайн гэрийн эзэгтэй болно.
Гэнэн Гахай хууртагдах нь элбэг. Гэхдээ өөрийнхөө азгүйтлийг хөнгөнөөр харин найз нөхдийнхийгөө хүнд хүлээж авдаг.
Сайн тоглогч болно харин өрсөлдөх сэтгэл хэзээ ч олж хардаггүй. Тэр өөрөө аливаа нөхцөл байдалд зөв үнэнч байсан уу гэдэг асуултыг байнга өөртөө тавьдаг энэ нь түүний их үнэнч шударгыг баталж байгаа юм.
Түүний чин үнэнч зан нь бүх эргэлзлийг бүр мөсөн устгаж өрсөлдөгчөө бололцоогүй болгодог. Өөрийгөө хамгаалах эсвэл арга барсан үед л худлаа ярина. Гахай их ухаантай гэхдээ заль мэх гэж түүнд огтхон ч байхгүй. Түүнд дадал дүй дутагдах байдал ч гардаг.
Бялангач байдлын өмнө Гахай өөрийгөө хамгаалж чаддаггүй, өөрийгөө зөвтгөхийг оролдон бүр будилдаг. Түүнд хэлсэн юм бүхэнд итгэдэг харин өөрийн хэлсэн зүйлийнхээ баталгаа нотолгоог өгөх хэрэгтэй гэж боддог. Өөртөө их хатуу хандаж буулт хийх нь ховор.
Гахайд найз нөхөд бага байдаг гэхдээ байгаа найз нөхөддөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг. Тэдгээрийнхээ төлөө том золиослоход бэлэн байдаг. Их анхаарал халамжтай, ялангуяа өөрт нь таалагддаг хүмүүстээ.
Гахай бол хамт олны хөгжилтэй найз байдаг, хааяа дэггүй зан гаргадаг. Санал бодлоо хэлэх нь ховор гэхдээ хэлэхээр шийдсэн бол ярианы сэдвийг дуусан дуустал нь нэг дор бүгдийг ярина.
Түүний амьдралын эхний үе нь харьцангуй тайван байна. Дараагийн үед хувийн амьдралд нь янз бүрийн асуудлууд үүснэ. Эдгээр үеүүд нь ямар ч байсан даруу төлөв Гахай туслалцаа хэнээс ч гуйхгүй. Тэр өөрөө гарцаа олно. Түүний даруу төлөв зан нь өөрт нь хор хөнөөл авчирч болзошгүй, учир нь хэн ч түүний зовлонг тааж чадахгүй.
Баяр ёслолын өдрөөс хол өмнө төрсөн бол таагүй явдлаас хол байна харин төрсөн өдөр нь хэдий баярт ойр байна, төдий "идүүлчих" нь их байна.
Хоорондын харилцаа
Туулайтай амьдарвал тайван, маргаангүй байна.
Могойгоос хол байсан нь дээр. Гахайг хөдлөхгүй болтол нь "орооно". Могойгоос хараат болох нь амархан.
Хонь Гахайн сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглана.